“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ”, “ЭРҮҮЛ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ” СЭДВҮҮДЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол үйлдвэрлэдэг “Эко-Пак” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хан-уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Болдбаяр нар 2017 оны 7 дугаар сар 18-ны өдөр тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудад “Эрүүл ахуйн зохистой дадал”, “Үйлдвэрлэлийн осол” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал, захиргаа хүний нөөцийн албаны дарга, үйлдвэрийн ээлжийн дарга нар, чанарын менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэнгүүд оролцож харилцан ярилцаж сонирхсон асуултандаа хариулт авлаа.

 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС