ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Багануур дүүрэгт баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан, дүүргийн наадмын талбайд хүнсний худалдаа, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад тавигдах шаардлагыг хангуулах, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрдөх, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагааг хангах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийгдэх шинжилгээний талаар мэдээлэл өгөх, зөвлөн туслах  зорилгоор “Эрсдэлээс сэргийлье” сэдэвт салбарын сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн ЗДТГ-ын  хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад 89 объектын 108 хүнийг хамрууллаа. Хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр сургалт явууллаа. Үүнд:

  1. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү “Баяр наадмын талбайд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага, зөвлөмж” сэдвээр,
  2. 2. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг “Шингэрүүлсэн хийн аюулгүй ажиллагааны заавар”, “Тогооч, худалдагч нарын үүрэг” сэдвээр,
  3. Чанарын менежер Э.Хонгорзул “Баяр наадмын үед хийгдэх лабораторийн шинжилгээ, дээжийн үзүүлэлт” сэдвээр тус тус сургалт явууллаа. Мөн сургалтанд хамрагдагсдын асуултад мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцож, шийдвэрлэх талаар зөвлөгөө өглөө. 

    Сургалтын үр дүнд наадмын талбайд Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг технологийн горимын дагуу гүйцэтгэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийг шинжилгээнд хамруулан баталгаажуулах, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулах, хийн тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээллийг авч, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдвар, халдвар болон үүсч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

 

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС