2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

      Шилэн хяналтын цахим системд НМХГ-ын хэмжээнд 177356 объектыг бүртгэж, 22602 объектод эрсдэлийн үнэлгээ хийснээс 2017 онд 2999 объектод 5056 хяналт шалгалт 1971 объектод 2794 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж, эхний хагас жилд давхардсан тоогоор 3239 төлөвлөгөөт хяналт шалгалт, 762 объектод 967 төлөвлөгөөт бус хяналт шалгалт,1195 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ, 21 объектод 39 төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, 2465 гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, төлөвлөгөөт хяналт шалгалт 64.1%, зөвлөн туслах үйлчилгээ 43%тай хийгдсэн байна.

     Мөн 1119 объектод тандалт судалгаа, 432 объектод хяналт шинжилгээ, 8434 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 606 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 1656 объектод салбарын сургалтыг зохион байгуулсан байна.

   

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР