ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА

     Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилын 11 далан, шуудуу, 30 километр автозамын ашиглалтын байдалд хяналт тавьж, НЗАА, НАЗХГ, ГДУББ, УБЦТС ТӨК зэрэг байгууллагуудтай мэдээлэл солилцож хамтран ажиллалаа.

     Тус хугацаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утас 70128012 утсанд өгсөн борооны усанд автсан барилга, хөрсний нуралттай холбоотой 2 гомдол ирснийг гомдлын дагуу Дэд бүтцийн хяналтын хэлтэсийн улсын байцаагчид холбогдох байгууллагуудтай газар дээр нь шуурхай ажиллаж, үүссэн нөхцөл байдлыг арилгуулах арга хэмжээг авч, цаашид бий болж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

     Үүнд:

     Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны зоорийн давхарт ус их хэмжээгээр орсон байдалд “Термоэлект трейд” ХХК-ий захирал Ц.Батбилэг, “Тотал инж” ХХК-ий инженер Д.Төгс-Эрдэнэ, “БИ ЖИ ЭЙ” ХХК-ий менежер С.Мягмархорол, УБЦТС ТӨХК-ий баруун түгээх төвийн инженер Г.Даваасамбуу, Гэгээн Манал эмнэлгийн захирал Д.Алтангэрэл нарыг байлцуулан НАЗХГ-ын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан, СХД-ийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Э.Энхбаяр, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал, авто замын хяналтын улсын байцаагч Б. Өлзийбаяр нар 20 цаг 50 минутаас 23 цаг 40 минутын хооронд хамтарсан шалгалт, холбогдох арга хэмжээг авч хуримтлагдсан усыг зайлуулж, ажиллалаа. “Гэгээн манал” эмнэлгийн зам талбай, 36 дугаар байрны зэргэлдээх ус зайлуулах байгууламжийн бөглөрсөн шалтгааныг холбогдох байгууллагуудаас тодруулж, дахин хяналт хийж, эрх зүйн акт шийдвэр гаргахаар ажиллаж байна.

 

 

 

 

 

ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС