АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     2017 оны 06 сарын 19-ны өдөр НМХГ-ын  сургалтын танхимд “Архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалтыг мөрдөх болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлагасэдэвт зөвлөн туслах сургалтыг Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын  хэлтэс,Төв лабораториос хамтран зохион байгууллаа.

     Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн технологич болон дотоодын хяналтын лабораториудын ажилтнуудад зориулсан энэхүү сургалтаар Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын  хэлтсийн ахлах байцаагч Н.Одончимэг ‘’Согтууруулах ундааны үйлдвэрийн техникийн зохицуулалт  MNTR 1:2008,Төв лабораторийн ахлах шинжээч Д.Одгэрэл ‘’Сорилтын лабораторийн итгэмжлэл,лабораторид тавигдах шаардлага MNSISO/IEC17025’’, химич Б. Өнөрбилэг ‘’Төв лабораторид шинжлэгдсэн архи согтууруулах ундааны химийн шинжилгээний анализ”, М-Си-Эс Coca Cola ХХК-ийн чанарын хяналтын менежер Б.Пүрэвсүрэн‘’Лабораторийн дотоод хяналт’’гэсэн илтгэлүүд тавигдаж, санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

            Сургалтанд 16 аж ахуй нэгж, байгууллагын дотоод хяналтын лабораторийн шинжээч, үйлдвэрийн технологич нар хамрагдлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР