ХОРДЛОГЫН ТАЛААР УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Энэ сарын 16-ны 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн тухай холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 59 архи, спиртээс дээж авч, шинжилгээнд хамрууллаа. Үйлдвэрийн технологийн уснаас дөрөв, спиртээс 13, архинаас 42 дээж авсан. Үйлдвэрийн технологийн дөрвөн дээж стандарт хангасан гэж гарсан. Спиртийн 13 дээж мөн шаардлага хангасан. Урьдчилсан байдлаар архинд ямар нэг стандартын зөрчил гараагүй гэж үзэж байна. Эдгээр хүмүүсийн цуснаас этилийн спирт илрээгүй. “Найрсаг” архины хувьд хатуулгийн хэмжээ хүрээгүй гэх дүн шинжилгээгээр гарсан. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэх асуудал биш гэдгийг хэлье. Харин урьдчилсан байдлаар шил арчигч шингэнийг ууж хэрэглэсэн байх магадлалтай гэх дүгнэлт гаргаад байна.

Шинжилгээний талаар тодруулж хэлбэл, спиртийн 13 дээж 100 хувь MNS1782014 стандартын шаардлагыг хангасан. Мөн 42 архины дээжийн 85.7 хувь нь MNS1792000 стандартын чанар аюулгүйн шаардлагыг хангасан. “Найрсаг” нэрийн зургаан архины хатуулгийн хэмжээ дээрх 42 архинаас бага буюу байх ёстой хэмжээнээс буурсан үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан “Найрсаг” архины хаяг шошгон дээр зургаан градус гэж бичсэн. Шинжлээд үзэхээр 28-32-ын хооронд хэлбэлзэж, хатуулаг нь бага гэх эерэг мэдээ гарсан. Ингээд нийт дээжнээс аваад үзэхээр “Жем Интернэшнл”-ийн стандартын шаардлага хангасан гэж гарсан. “Мөнхжин Од” компанийн “Найрсаг” архины хувьд “Нарантуул” захаас татаж авсан архинаас хатуулаг бага гэж гарсан. Сорилын дүнгээс харахад хатуулаг хүрээгүй гэдэг нь хүний аминд хүрэхгүй. Гэхдээ “Найрсаг архинаас технологийн зөрчил гарсан. Үйлдвэр дээрээс саарал, цэнхэр хоёр төрлийн таглаа гарсан. Үйлдвэрийнхний зүгээс зөвхөн саарал таглаатайгаар үйлдвэрлэдэг. Цэнхэр тагтай бол гадуур хуурамчаар үйлдвэрлэж байж магадгүй гэж тайлбарласан. Гэтэл шалгалтын явцад хоёр өнгийн таглаа хоёулаа газар дээрээс нь илэрсэн тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйлдвэрийнхээ нэр дор хуурамч архи үйлдвэрлэж байж магадгүй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгаж байна. “Найрсаг” нэрийн үйлдвэрийн хувьд технологийн явцад дотоод зохион байгуулалт, хяналт сул гэдэг утгаар нь үйлдвэрийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 17-ноос хаасан.

-Шил арчигчийг БНХАУ-аас оруулж ирдэг болж таарсан уу?

-Автомашины шил арчигчийг Монголд хэд хэдэн байгууллага хэрэглэж байна. Энэ нь ус, мөн угаалга, цэвэрлэгээ зэрэг химийн бодистой. Өөрөөр хэлбэл, шил арчигч нь ус, химийн бодис, техникийн спирт буюу метанолоос бүрддэг. Өвлийн хүйтэнд шил арчигчинд метанолын хэмжээ стандартаараа бол 40 хувьтай байх ёстой. 60 хувьд химийн бодис байна гэсэн үг. Энэ дагуу шалгалт явуулахад, тухайн шил арчигчийн савлагаан дээр ямар нэг зөрчил илрээгүй. Гэхдээ энэ шингэн нь уух зориулалттай зүйл биш шүү дээ. Үүнийг манай иргэд анхаарах хэрэгтэй. Иргэд өөрсдөө метил, этилийн спиртийн ялгааг мэдэх ёстой. Ганцхан шил угаагч шингэн ч биш үсний шампунь, аяга таваг угаагчинд химийн болон метанол бодис агуулагддаг. Энэ нь уух зориулалттай зүйл биш гэдгийг иргэд анхаарах ёстой.

“Найрсаг” архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” компанид шалгалт хийж, нэгдүгээр сарын 17-нд үйл ажиллагааг нь хаасан. Шинжилгээгээр “Найрсаг” архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн “ЖЕМ интернэйшнл”-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан” гэв.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

One thought on “ХОРДЛОГЫН ТАЛААР УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

  • 2017-06-25 at 9:09 am
    Permalink

    I am usually to blogging and i really respect your content. The article has really peaks my interest. I’m going to bookmark your site and maintain checking for new information.

Leave a Reply

Your email address will not be published.