АГААРЫН ЗУРАГЛАЛЫГ УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХЭРЭГЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

      Монголын Маркшейдерийн холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан нисгэгчгүй агаарын төхөөрөмж буюу “Drone”-ын уул уурхайн салбар дахь хэрэглээний тухай сургалт семинарт 2017 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд оролцлоо.

      Сургалт семинартМонголын маркшейдерийн холбоо,Олон улсын маркшейдерийн холбоо, “Оюусүрвей” ХХК, “ComNav Technology” LLC, “Cyanfeather” Ltd-иудын инженер, техникийн ажилчид болон Уул уурхайн яамны мэргэжилтэн нар оролцож, “Drone”-ийг уул уурхайн салбарт ашиглаж, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр гарах ажлын бүтээмж, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах нөхцөл бүрдэх талаар сонирхолтой илтгэлийг танилцуулж, сонирхсон асуудлуудаар хэлэлцлээ.

 

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС