УЛААНБААТАР ХОТЫН УС, ХӨРСНИЙ БОХИРДОЛЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

       МХЕГ-ын даргын баталсан 01/51 дугаартай “Ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт байгаа гадаргын ус, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа гүний худаг, төвлөрсөн ус хангамжийн хэрэглэгчийн цэгүүдээс усны дээж авч, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шинжилгээний ажил хийгдэж байна.

       Тухайлбал, Туул, Сэлбэ гол, Дамбадаржаагийн булаг, Гүнжийн булаг, Багабаянгийн булаг, Санзайн булаг, Майхан толгойн булаг, Дүүрэнгийн булаг, Дондогдуламын рашаан,  Зуун модны булаг зэрэг булаг шандны ус, байгууллага, аж ахуйн нэгжийн 48 худаг, төвлөрсөн ус хангамжийн 43 цэг нийт 160 цэгээс 414 усны  дээж авч хяналт шинжилгээнд хамруулаад байна.

       МХЕГ-ын даргын баталсан 01/99 тоот хөрсний бохирдлын түвшинд хяналт шинжилгээ хийх удирдамжийн хүрээнд нийслэлийн суурьшлын бүсийн тогтоосон 64 цэгээс нийт 128 дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулаад байна. Хяналт шинжилгээ 86 хувьтай үргэлжилж байна.

 

 

 

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС