ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, ХҮЙ ДОЛООН ХУДАГТ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэн нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч, гэрийг байрлуулсан байх;
  2. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу зөв хадгалах, боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж,хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх;
  3. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх;
  4. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурайалчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлэн байлгах;
  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх
  6. Тогооч, худалдагч нь мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил шархгүй байх;
  7. Үйлчилгээний ажилтнуудтогтоосон нэг загвар, нэг өнгийн ажлынхувцасаар жигдэрсэн байх
  8. Галын аюулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах
  9. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх;
  10. Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях
  11. Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо босохоос сэргийлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах;
  12. Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдлийг бүрэн хариуцаж ажиллана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХАД

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД

  • Үндэсний их баяр наадмын үеэрТөв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд аж ахуйн нэгж, иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Албан хүсэлт, өргөдөл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар
  • Дүүргийн ЗДТГ-тай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
  • Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртэлийн хуудас
  • Тогооч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх
  • Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

 

  ХОРИГЛОХ ЗҮЙЛ

  • Зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх;
  • Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  • Согтууруулах ундаа, тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР