“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР-2017” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛООС УДЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ш.Хонгорзул, ЧД дэх МХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа, Л.Зүмпэрэлмаа нар хамтран тус дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, цэцэрлэг, барилга, худалдаа, нийтийн хоолны газар, үүрэн телефоны газруудын албан тушаалнуудад сургалт зохион байгууллаа.

     Сургалтанд Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Хөдөлмөрийн аюулгүй байдалын чиглэлээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн талаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ш.Хонгорзул нар хичээл заалаа.

     Хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн осол хурц хордлого гарч буй шалтгаан нөхцөл, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хэрэгжилт, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норм, норматив батлах тухай, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага зэрэг сэдвийн хүрээнд 39 аж ахуйн нэгж байгууллагын 73 ажил олгогч, ХАБ-ын инженерүүд хамрууллаа.

     Мөн 2017 онд  зөвлөн туслах, хяналт шалгалт хийхээр зарлагдсан аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан нарт сургалт зохион байгуулсан нь нилээд ач холбогдолтой боллоо.