“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР-2017” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

      Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газраас зохион байгуулж буй “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр НМХГ болон дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдад шинээр батлагдсан тоосны стандартууд, MNS 4990:2015 стандарт, гадаад болон дотоод орчны агаараас тоос цуглуулах арга зүй, тоос хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалах, тоосны агууламжийг хэрхэн бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

 

 

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС