СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017оны 06-р сарын 09-ны өдөр НМХГ-ын Төв лаборатори, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс  хамтран  “Хоолны илчлэгт чанар, ундны ус, хөрсний аюулгүй байдал, арчдасны эрүүл ахуй” зэрэг сэдвүүдээр зөвлөн туслах сургалтыг Баянзүрх дүүрэг  дэх нийт 19 сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйч эмч нарт зохион байгууллаа.

Сургалтаар сургууль цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөр болон унд ахуйн цэвэр ус, хөрс, арчдасны эрүүл ахуй, лаборторид хийгдэж буй шинжилгээ судалгаанд тавигдах шаардлага, эрүүл ахуйн шаардлага хангаагүй сорьц тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, Хүрээлэн буй орчны шинжилгээний дээж авах талаарх мэдээлэл хийж  харилцан санал солилцлоо.

Уг сургалтын үр дүнд эрүүл ахуйч эмч нарт тулгамдаж буй асуудал, цаашдаа хамтран ажиллах санал авсан нь энэхүү сургалтын давуу тал боллоо.

 

 

 

 

 

НМХГ-ЫН ТӨВ ЛАБОРАТОРИ