ХҮНСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

       Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын салбарын 2016-2018 оны дунд хугацааны төлөвлөгөөний 3.2, 3.3 дэх заалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу МХЕГ-ын даргын баталсан 01/31 тоот удирдамжийн хүрээнд хийгдсэн хүнсний худалдаа, үйлдвэр, импортлогчдын тээвэрлэлтийн байдалд хийсэн тандалт судалгааны дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5 дахь хурлаар хэлэлцүүллээ.
        Тандалт судалгаагаар жижиглэн худалдааны газар буюу гэр хорооллын хүнсний дэлгүүр, мухлаг, түргэн үйлчилгээний цэгүүдийн 47.2 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байна.
       БНХАУ-аас Замын үүдээр импортоор орж ирж сэлгэн ачилт хийж буй түүвэр ачаа, хөдөө, орон нутгаас нийслэл рүү мах, сүүг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа,жижиглэн худалдааны газрууд суудлын авто машинаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаагаас хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж байна.
       Иймд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага,иргэд стандартын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр хүнсний түүхий эд,бүтээгдэхүүнийг тээвэрлэх шаардлагатай байна.

 

 

 

 

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС