ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

      “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/321 тоот захирамжийн дагуу Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 14 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтаар 14 зуслангийн  үйл ажиллагааг “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллыг шалгах”  3.18 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 6 буюу 42.8 хувь нь бага, 8 буюу 57.1 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Хоол үйлдвэрлэлийг шалгах 1.10.1 кодтой хяналтын хуудсаар 6 зуслангийн хоол үйлдвэрлэлийг шалгахад 3 буюу 50 хувь дунд, 3 буюу 50 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. 12 зуслангийн ундны уснаас дээж авч НМХГ-ын төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад  Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын шаардлагыг хангаж байна. Мөн зуслангийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

 

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС