ОЛОН ЖИЛ АШИГЛАГДААГҮЙ КРАНЫГ БУУЛГАЖ БАЙНА

     Тэнгис кино театрын урд баригдаж буй иргэн К.Пүрэвийн 22 давхар барилгад ашиглаж байсан өргөгч краныг буулгах ажил эхэллээ. Тус краныг 6-7 жилийн туршид ашиглаагүй юм. Энэхүү кран Эко констракшны эзэмшилд байдаг. Тус компани Ган хүч компанид захиалга өгч, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн мэргэжил арга зүйн зөвлөгөө, хяналтын дор хамтран буулгаж байна. Барилга анх баригдах зураг төслөөсөө өөрчлөгдсөн тул өргөгч краныг өөрөөр нь буулгах боломжгүй байсан юм. Нийслэлийн хэмжээнд жилд 100 гаруй барилгад өргөгч кран ашиглах зөвшөөрөл өгдөг аж. Кран ашиглаж буй бүх барилга дээр мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт шалгалтаа тогтмол явуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

 

 

 

 

ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС