ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн зургаадугаар хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар шинээр баригдсан болон бүрэн ашиглалтанд оролгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх, автомашин хийгээр цэнэглэх станцуудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.

Гадны төлөөллөөр: АМГТГ-ын мэргэжилтэн Г.Цэнд-Аюуш, НЕТГ-ын хяналтын инженер Н.Баярмагнай,УУХҮЯ-ны мэргэжилтэн Н.Баяржаргал, ОБЕГ-ын мэргэжилтэн ахмад Ч.Отгонтөгс,“Дашваанжил” ХХК-ний захирал Н.Баатаржав, “Горгаз” ХХК-ний захирал Б.Мөнхсайхан, ерөнхий инженер Б.Эрдэнэбат,“Петростар” ХХК-ний ерөнхий инженер Н.Баттулга,”Магнайтрейд групп” ХХК-ийн техникийн ашиглалтын хэлтсийн дарга Н.Түмэнцогт, “Шунхлай групп” ХХК-нийерөнхий инженер н.Эрдэнэбат, “Содмонгол групп” ХХК-нийерөнхий инженер Н.Намнанбаяр, “Хийн тулга” ХХК-ийн захирал Б.Мөнхбат, “М1 энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд, “Юнигаз” ХХК-ийнерөнхий инженер Н.Энх-Эхлэл, “Тэс петролиум” ХХК-ний ерөнхий менежер Д.Алтанцэцэг, “Монсуль” ХХК-ийн ерөнхий инженер С.Тунгалаг, “Шижир ойл” ХХК-ийн захирал Н.Түвшинбаатар, “Cинчи ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярмаа, “М-ойл групп” ХХК-нийерөнхий инженер Н.Алтаншагай, Шатахуун, хийн шугам усралт, зураг төслийн “Эм Пи Ай консалтантс” ХХК-ийн инженер Б.Өнөртуяа, “Комплекс газ” ХХК-ийн захирал Л.Чимиддорж нар оролцлоо.