JCI ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР АЖИЛЛАХ ААНБ-УУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

     НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс нь МХЕГ-ын ЭМБСХГ-тай хамтран “Зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах  эрүүл ахуй, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг  МХЕГ-ын дэд даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

    Сургалтад JCI чуулга уулзалтын үеэр зочид төлөөлөгчдийн байрлах зочид буудлууд, ресторан, амралт, жуулчны баазуудын захирал, менежерүүд, нийт 60 хүн хамрагдлаа.

     Сургалтын үеэр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Баярболд, Б.Баясгалан, Б.Золбоо, С.Хонгорзул, Ч.Батцэцэг, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл, Б.Сүнжидмаа, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Золжаргал нар  “Зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах эрхзүйн орчин”, “Зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах эрүүл ахуйн шаардлага”, “Урьдчилан сэргийлэх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал”, “Зочид буудлын барилга, өргөх механизм, хийн тоног төхөөрөмжид анхаарах асуудлууд” сэдвүүдээр сургалт зохион байгуулж,  зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.