НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НМХГ-ын ЭМБСХХ-ээс Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Шалгалгалтаар тус төвийн Баянзүрх, Хан-Уул дах салбар нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв нь 406 ажилтан албан хаагчидтай, өдөр, шөнийн 24 цагт байнгын бэлэн байдалд байж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй үзүүлдэг цорын ганц “тусгай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” юм.

Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд цаг минуттай уралдан ажиллаж буй тэдний ажилд зам тавьж өгч туслаарай. 

 

 

 

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС