ҮНСТЭЙ ХОЛЬСОН ХУУРАМЧ ЦЕМЕНТ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүгийн цагдаагийн газарт 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02-02/1402 дугаартай албан бичиг хүргүүлж, чанарын шаардлага хангахгүй, “Мен гао” үйлдвэрийн шуудайд үнстэй хольж савласан цементийн чанар байдал, хуурамчаар үйлдвэрлэж байгаа байдалд хамтарсан шалгалт хийлээ.
     Шалгалтаар: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн, түрдэг тэргээр холигч руу 8 тэрэг цемент, 5 тэрэг үнс хийж холиод “Мен гао” үйлдвэрийн шуудайд савлаж байгаа ноцтой зөрчил илэрлээ.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо … дугаар цэргийн ангийн хойд талд 20 тн-ын чингэлэгт цемент зөөгч машинаар үнс шахаж гадна байрлах холигчоор цементтэй хольж савлаж байв.
     Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж байна.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР