ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ TАЛБАЙН ХЭМЖЭЭ ХЭТРҮҮЛЭН ХАШАА БАРЬСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЛАА

НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүүгийн ахалсан ажлийн хэсгийн хүрээнд НМХГ-ын даргын баталсан 02-01/261 дугаартай удирдамжаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах БТТШ ХХК нь зөвшөөрөлгүй хашсан 1906 м.кв талбайг өөрийн хөрөнгөөр чөлөөлж, зөрчлөө арилгалаа.

 

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС