“СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ” ХХК-ИЙ АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НМХГ-ын төлөвлөгөөний дагуу Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрөөр ЭИХХЦХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид “СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ” ХХК-ИЙН удирдлага, дотоод хяналтын ажилтнууд, нийт 46 ажилтан албан хаагчдыг оролцуулан Органик хүнсний тухай хууль, хуулийн хэрэгжилтийн  талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар органик хүнсний тухай, органик хүнсийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдах шаардлагын талаар мэдлэг мэдээлэл өгч ажиллав.

Сургалтын явцад импортын органик хүнсний хаяг шошгод тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,  зөвлөмж тарааж ажиллалаа.

 

 

 

 

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС