НЭГЖ ТАЛБАРЫН КАДАСТРЫН ЗУРГИЙН ХЭМЖЭЭГ ХЭТРҮҮЛЭН ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХИЙЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн ахалсан ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын батласан 02-01/261 дугаартай удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Газрын албанаас судалгаагаар ирүүлсэн 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмшлийн байдалд, мөн “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Газрын тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, Байгаль орчны багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар эрх бүхий багууллагын зөвшөөрөлгүйгээр нэгж талбарын кадастрын зургийн хэмжээг хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайд эзэмшил газрын хэмжээг сунган хашаа барьсан, хаалт хийсэн 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй тул Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хүрээнд 11620.0 мян төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцож барагдуулан ажиллалаа.

Мөн  Хан-Уул дүүргийн  Газрын албанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  хашааг албадан буулгах, холбогдох хуулийн дагуу зөрчлийг арилгах талаар 02-03/1469 тоот албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна. /Шалгалт 2017 оны 09 дугээр сарын 15 хүртэл үргэлжилнэ./

 

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС