2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХИЙСЭН АЖЛАА ДҮГНҮҮЛЛЭЭ

     НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн ахалсан ажлын хэсгийн хүрээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийгдсэн шалгалтын дүн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Ц.Машбатын үйлчилгээний төвийн өргөтгөл, БГД-ийн 20 дугаар хороо, Эх мандал ХХК-ийн үйлдвэрийн барилгын өргөтгөл зэргийг буулгахаар шийдвэрлэснээс иргэн Ц.Машбатын үйлчилгээний төв, Эх мандал ХХК-ийн үйлдвэрийн барилгын өргөтгөлийн барилгыг буулгуулсан зэрэг асуудлыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж сайн үнэлгээ авлаа.

Дүүрэг Шалгалт хийсэн ИААНБ /тоо/ Албан шаардлага хүргүүлсэн

/тоо/

Газар чөлөөлсөн байдал /Дүүрэг тус бүрээр/ Торгууль /Мянга.төг/
1 Баянзүрх дүүрэг 41 23 3 15130.0
2 Хан-Уул дүүрэг 18 14 3 11620.0
3 Сонгинохайрхан дүүрэг 27 18 7 1090.0
4 Сүхбаатар дүүрэг 28 23 5 15900.0
5 Баянгол дүүрэг 23 10 6 13990.0
6 Чингэлтэй дүүрэг 12 12 3 2880.0
7 Дүн 149 100 27 60610.0

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР