ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн  хадгалдаг Мэргэжлийн хяналтын байгуулагын төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдахаар зарлагдаж, шалгагдсан аж ахуйн нэгжид байгууллагын сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр НМХГ-ын сургалтын танхимд зохион байгуулав.

Байгууллагын сургалтаар  1.18 кодтой “Ургамал, ургамлын гаралтай  түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, савлах үеийн хорио цээрийн дэглэмийг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад илэрсэн зөрчил, цаашид эрсдэлийг бууруулах, давтан гаргахгүй байх арга зам, “Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтлөлт”, “Буцаан болон татан авалт”, “Агуулахын хөнөөлт хортон шавж, тэдгээртэй тэмцэх” талаар мэдээ мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

 

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС