ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/143, 02-01/163 тоот удирдамжуудын хүрээндрентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус байгууллагуудад давхардсан тоогоор нийт 609 зөрчил илрүүлж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, “Сувд-д”, “Одуванчик”, “Бестдент”, “Дун”, “Налайх урангар”, “Цэцэн сар”, “Жи И Би Эс”, “Энхийг цацруулагч”, “Амартүвшинмэнд”, “Шинэ шидэт Од”, “Эм Жи коллекшн”, “Шударга гарц”, “Эдэн-дент”, “Пи Ди Ай Си”, “Пасификдент” зэрэг нийт 16 шүдний эмнэлгийн 17рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаарзөрчил дутагдлыг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож, 16байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

 

 

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС