“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦОМ АЯЛУУЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны удирдамжийн хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартөлөвлөгөө гарган ажиллаж дараах ажлуудыг зохион байгууллаа.

Явган аялал: 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 55 албан хаагч Мухрын даваанд явган аялал зохион байгууллаа.  “Оргил өөд” клубын тамирчин н.Даваацэрэнгийн удирдлаган дор 3 км алхаж, замаа амжилттай дуусган, байгууллагын спорт хамтлагийн тугийг мандуулсан.

 

Мод тарилт: 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 160 албан хаагч Багабаянгийн аман дахь өөрийн төгөлд 300 шинэс, 150 нарс, 50 гацуур нийт 500 суулгацийг тарьж, усалгаа хийв.

 

Спорт арга хэмжээ: 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсээс албан хаагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.Тэмцээнд нийт 6 баг өрсөлдсөнөөс Дэд бүтцийн хяналтын хэлтсийн баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Улаанбаатар марафон” олон улсын гүйлт:2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийслэл хотод 4 дэх удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон – 2017” олон улсын гүйлтийн сонирхогчдын 5 км-ын төрөлд тус газрын албан хаагчид оролцохоор бүртгүүлээд байна.