“ХИМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЕИЙН САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Эрүүл мэнд яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулсан “Химийн болон цацрагийн аюулгүй байдлын үеийн салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх” зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, ДЭМБ, ЦЭК-ын АА, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОБЕГ, МХЕГ-ын ЦЦАБХГ, ХАБҮЛЛ, Буянт-Ухаа боомт дахь ХМХА, НМХГ-ын ЦЦАБХХ, БОГУУХХ, НЭМГ, НЭМҮТ, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв зэрэг байгууллагуудын хими, цацрагийн аюулгүй байдал хариуцсан 25 албан хаагчид оролцлоо.

Дээрх оролцсон байгууллагууд химийн болон цацрагийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

 

 

 

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС