МАТЕРИАЛ ИМПЕКС ХХК-ИЙН АЖИЛЧДАД “АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭР, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Ганнасан, З.Алтанцэцэг, Б.Ган-Уул, улсын байцаагч Д.Бямбадорж, Г.Далайжаргал нар агаарын бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын экологийн боловсролыг дээшлүүлэх, мэдээ, мэдээллээр хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Материал импекс ХХК-ийн ажилчдад зориулан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр тус компаний сургалтын танхимд “Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Материал импекс ХХК-ийн 22 албан тушаалтан оролцсон бөгөөд “Агаарын бохирдол түүний эх үүсвэрүүд”, “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” зэрэг сэдвээр улсын ахлах байцаагч С.Ганнасан, З.Алтанцэцэг, Б.Ган-Уул нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

 

 

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС