ЕБС-ИУДЫН ХИМИЙН ХИЧЭЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ХУГАЦАА ДУУССАН, НЭР ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ, АШИГЛАЛТЫН БОЛОН ХАДГАЛАЛТЫН ГОРИМ АЛДАГДСАН ХИМИЙН УРВАЛЖ, БОДИСУУДЫГ ТҮР ХАДГАЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн өөцийн удирдлагын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэгдэх хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглалтын болон хадгалалтын горималдагдсан химийн урвалж, бодисуудыг Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа “Аврах тусгай анги”-ийн хашаанд байрлах “Химийн бодисын хаягдлыг түр агуулах”-д түр хадгалах ажлыг зохион байгуулж байна. Тус ажил үргэлжлэн явагдаж байна.

 

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС