ТЭРХ СЭРВЭН ХХК-ИЙН МАХ БОЛОВСРУУЛАХ /ХИАМ/ ҮЙЛДВЭРТ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай” 02-01/142 тоот удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах Тэрх сэрвэн ХХК-ийн мах боловсруулах /хиам/ үйлдвэрт  гүйцэтгэлийн хяналт шалгалтыг холбогдох чиглэлийн улсын байцаагчтай хамтран хийлээ. Албан шаардлагын биелэлт 75%-ийн гүйцэтгэлтэй байна.

Мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нарт2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошголтод тавих шаардлага. MNS 6648:2016 стандарт, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлт, дотоод хяналтаар хийж хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

 

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС