“ЖЭЙ СИ АЙ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/124 тоот удирдамжийн дагуу “Жэй Си Ай” Олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтын бэлтгэл ажилтай холбогдуулан бэлэн байдлыг хангуулах зорилгоор 1-р ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороонд байрлах зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Шалгалтаар хэрэглэж байгаа үндсэн болон туслах түүхий эд материалууд нь гарал үүсэл, баталгаажилтгүй, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон махны хадгалалт гэсгээлтийн горим зөрчсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, хоолны дээж аваагүй, ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчлүүд илэрлээ.

Хоол үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дамжин бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх, дотоодын хяналтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.

 

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС