ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТИЙН БАГАЖТАЙ БОЛЛОО

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас цацрагийн үүсгүүрийг илрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагдах орчин үеийн 3 нэр төрлийн 4ш цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгсэл, батламжийн хамт НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэст хүлээлгэн өглөө.


Тус багажуудыг хяналт шалгалтад ашиглахаас гадна цацрагийн үүсгүүрийг эрэх, хайх, илрүүлэх, цацраг идэвхт изтопыг таних, аюулгүй болгох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих зэрэгт ашиглах юм.

 

 

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС