“МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БУСАДДАА ТҮГЭЭЕ-2017” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НМХГ-ын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрөөр “Мэдлэгээ дээшлүүлж бусдадаа түгээе-2017” сэдэвт дотоод сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн олон улсын болон дотоодын сургалтад хамрагдсан улсын байцаагчид зохион байгууллаа.

Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн /ахлах/ улсын байцаагч, мэргэжилтэн нийт 14 албан хаагчид хамрагдлаа.

 

 

 

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС