“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” ЦОМ ХҮЛЭЭН АВЛАА

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ зохион байгуулагдах  гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж, спорт арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг арга хэмжээ нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болох юм.

Энэхүү арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Улаанбаатар  Марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг нийслэлийн 9 дүүрэг, НИТХ, НЗДТГ, НЗАА гэсэн 12 чиглэлд аялуулж байна. Тус цомыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр хүлээн авлаа. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко,  биеийн тамир, спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР