МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН САРЫН АЯН

“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн Засаг даргын захирамжийн дагуу  “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төлөөлөлүүд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 9, 12 дугаар анги төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд тус хэлтсийн дарга Б.Алтантуяа, Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Болормаа нар 114 дүгээр сургуулийн 9в ангийн сурагчдад мэргэжилээ зөв сонгох талаар 35 минутын лекц уншиж, ярилцлага, хэлэлцүүлэг хийсэнд тус ангийн сурагчид сэтгэл өндөр байлаа.

Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс даргын зүгээс хичээлдээ идэвхи санаачлагатай оролцсон 1 сурагчийг урамшуулж гарын бэлгээ хаалтын үйл ажиллагаан дээр гардуулан өгөхөөр боллоо.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС