БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгжүүдэд Монгол улсад мөрдөж байгаа хууль, норм, дүрэм,  журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийг сайжруулах, зөрчил дутаглаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтыг явуулах хяналтын хуудасыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, дэд бүтцийн хяналтын хэлтэс, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн холбогдох улсын /ахлах/ байцаагч нар хамтран 2017 оны 05 дугаар сарын 04 ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хурлын зааланд зохион байгуулж ажиллалаа.

     Сургалтанд 2017 оны төлөвлөгөөнд тусгагдан төлөвлөгөөт хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах 100 гаруй барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид оролцов.

 

 

ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС