“БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Агаарын тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон  эрүүл аюулгүй орчинд ажиллахад иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг олон нийтэд  сурталчлах зорилгоор 26 дугаар хорооны Засаг дарга, СХД-ийн Татварын хэлтэс, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн холбогдох албан тушаалтануудтай хамтран зохион байгууллаа.

Тус хороо нь Улаан чулуутын хогийн цэг байрладаг агаарын бохирдлын 1 бүсэд хамрагддаг онцлогтой хороо тул улсын ахлах байцаагч Г.Батсүрэн, улсын байцаагч М.Жавхлан нар эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахад  иргэн хүний хувьд юу анхаарах, компанийн захирлын хувьд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах мөн 2016 оны 02 сараас мөрдөгдөж байгаа Эрүүл ахуйн тухай хууль, 2017 оны 04 сараас мөрдсөн Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5216:2016 стандартын тухай мэдээлэл өгч  аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС