“ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТАД- ТАНЫ ОРОЛЦОО”

“ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТАД- ТАНЫ ОРОЛЦОО” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, “УБЦТС” ТӨХК хамтран 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн барилгын шаардлага хангахгүй байгаа цахилгаан хангамжийг /дамжуулах утас, щит, самбар г.м/ стандартын шаардлагад нийцүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулан, сурагч, багш ажилчдад “Цахилгаан эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хэмнэлт, ашиглалт аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж, цахилгаан хангамжийн хувьд норм дүрмийн шаардлага хангасан жишиг сургууль болгохоор ажиллаж байна.

 

 

ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС