ИХ, ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДСЭН ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НМХГ-ын даргын баталсан “Их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/148 тоот удирдамжийн дагуу 2017.03.15-2017.04.25-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр сүүний эрчимжсэн аж ахуй эрхлэгч 36 өрх, 1 үхрийн фермийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар үхрийг бруцеллёз, сүрьеэ өвчний тандалт шинжилгээнд хамруулж эрүүл болохыг толгой дараалан батлагдсаныг бүртгэсэн бүртгэлгүй, малын өвчлөлийн болон бруцеллёз, сүрьеэ өвчний сүүлийн 3-аас доошгүй жилийн судалгаа, бүртгэлийн журналгүй, малын байр, хашаа хороо, бууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай бүртгэл, түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөх тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрлээ.  

Шалгалтын явцад 8 иргэний өрхийн болон нийтийн  хэрэгцээнд нийлүүлж буй түүхий сүүний чанар, аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад  шинжилсэн үзүүлэлтийн түвшинд мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан үзүүлэлттэй гарсан байна.

Цаашид  сүүний  чиглэлийн  мал аж ахуй эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэд нь дээр дурьдсан бүртгэлүүдийг холбогдох дүрэм, журмын дагуу бүртгэж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь зүйтэй юм.  

 

 

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС