ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудал

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай