ХУД-ЫН 13-Р ХОРООНЫ 5 ДУГААР ХЭСЭГТ БАЙРЛАХ “БАГА-АСГАТ” ХХК-ИЙН БОРЦНЫ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТААР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО

          Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС