ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТОДОРЛОО

Өнөөдөр НМХГ-аас “Хэрэглэгчдэд Ээлтэй хүнс шалгаруулах” арга хэмжээг 3 дахь удаа зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг 2 жилд нэг удаа зохион байгуулж хэвшээд байна.
Болзолт уралдааныг хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих бүхий л үе шатанд эрүүл ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, иргэнийг шалгаруулах зорилгоор зарласан байна.
Улаанбаатар хотод 570 гаруй хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрүүдийг шалгаруулахад дараах шалгуурыг үндэслэлээ.
• Хяналт шалгалтын явцад хяналтын хуудсуудаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн байх,
• Сүүлийн 3 жилд тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шалтгаалан олныг хамарсан хордлого, хордлогот халдварт өвчин гарч байгаагүй байх,
• Дотоод хяналтыг үйл ажиллагааныхаа чиглэл, онцлогт тохируулан бүхий л шат дамжлагад хэрэгжүүлдэг байх,
• Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох “Урагш нэг шат”, “Хойш нэг шат” бүртгэл хөтлөлтүүдийг хөтөлж хэвшсэн байх
• www. http://ub.inspection.gov.mn/ вэб сайтаар хэрэглэгчдийн санал асуулгыг үндэслэн шалгарууллаа.
Хүнсний 7 чиглэлийн дараах 15 үйлдвэрлэгчид салбартаа тэргүүлэн “Ээлтэй хүнс” үйлдвэрлэгчээр тодорч, батламж цомын эзэд боллоо.
1. Сүү Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Сүү” ХХК-ийн Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
“Витафит импекс Сүүний үйлдвэр”
2. Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Мах маркет”
“Хос гарьд”
3. Гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Талх чихэр” ХХК
“Өгөөж чихэр боов” ХХК
“Гарааны ШУТИС хүнс” ХХК
“Хангай милс” гурилын үйлдвэр
4. Ундаа ус чихрийн үйлдвэрлэгчээр
“М-СИ-ЭС” ХХК
“Ишган трейд” ХХК
5Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Хүн од” ХХК
“Хаш Хүнс” Трейд ХХК
6. Мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
Түмэн шувуут ХХК
7. Ургамал ургамалын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
“Грийн вижитал” ХХК
“Грийн сити Гарден” ХХК

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС