УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН А.УНДРААТАЙ ХАМТРАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 28, 113 ДУГААР СУРГУУЛИУДЫН 11, 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД “МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хөтөлбөрийн  дагуу Монгол улсын их хурлын гишүүн, Нийгмийн бодлого байнгын хорооны гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраатай хамтран Баянгол дүүргийн ерөнхий боловсролын  28, 113 дугаар сургуулиудын 11, 12 дугаар ангийн нийт 205 сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Гадаадын өндөр хөгжилтэй орны их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ”  сэдвээр сургалт хийж, ирээдүйд хэрхэн чадварлаг боловсон хүчин болох, олон улсын өндөр хөгжилтэй орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Манай залуучуудын олонх нь гадаадад сурч тэтгэлэгт сургалтад хамрагдахыг  хүсдэг ч санхүүгийн боломжгүйгээс хүсэл мөрөөдлөө орхих нь олон. Гэхдээ зөв мэдээлэл олж, зорилго чиглэлтэй, тууштай хөдөлмөрлөж,  төлөвлөгөөтэй бэлдэж  чадвал  мөнгөөр биш зөвхөн хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд хүүхдүүдийн өмнө нээлттэй байдаг талаар ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС