"/> ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ БАТЛУУЛЖ МӨРДӨӨГҮЙ, ЧИЙГ ХЭМЖИГЧ БАЙРШУУЛЖ БҮРТГЭЛ ХӨТЛӨӨГҮЙ ЗЭРЭГ ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ БАТЛУУЛЖ МӨРДӨӨГҮЙ, ЧИЙГ ХЭМЖИГЧ БАЙРШУУЛЖ БҮРТГЭЛ ХӨТЛӨӨГҮЙ ЗЭРЭГ ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/66 тоот  “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд  Сүхбаатар дүүрэгт байрлах Эф Эм Си Жи глобал ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

          Шалгалтаар дотоод хяналт шалгалтын журам батлуулж мөрдөөгүй, буцаан татан авалтын хэсгийг хаягжуулаагүй, агуулахад температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтлөөгүй, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баримтжуулаагүй, хамгаалалтын хувцас хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч илэрсэн зөрчлийг арилгах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажиллалаа.