"/> НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газартай хамтарч тус дүүрэгт барилга угсралтын ажил явуулж байгаа 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын ажилчид болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, барилгын гадна түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайн болон зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.