"/> ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГАЛЫН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ЗОГСООЛОО

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГАЛЫН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ЗОГСООЛОО

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь Аура төвд галын засал эмчилгээ хийж байсан үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

            Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн М-д шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, галын засал эмчилгээг зогсоон, эмчилгээнд хэрэглэж байсан спиртийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчлийг арилгуулан ажиллалаа.