"/> ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 5 түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээг 5 иргэнд авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн ажиллалаа