"/> РЕНТГЕН АППАРАТЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР АШИГЛАХ ТАЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

РЕНТГЕН АППАРАТЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР АШИГЛАХ ТАЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Экспект ХХК-ийн эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээгээр рентген аппарат ашиглах, хадгалах  тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж тусгай зөвшөөрөл авах, цаашид рентген аппаратын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.