“АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 4 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдлын сар болгон зарласантай холбогдуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2017” аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын А/68 тоот “Сарын аян зохион байгуулах тухай” захирамж гарч, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

      “Ажлын байрны эрсдлийн үнэлгээг сайжруулах нь” сэдэвт сургалт зөвлөгөөнийг 2017 оны 04 сарын 05 өдөр тус дүүргийн Соёлын төвд зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 150 аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил олгогч, инженер техникийн ажилчид оролцлоо.

     Зөвлөгөөний үеэр Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн болон Хөдөлмөр,нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хан-Уул дүүрэг хариуцсан хөдөлмөрийн хяналтын багаас 5 төрлийн зөвлөмж, плакатууд тараан, зөвлөгөө өгөн ажиллалаа.

    Сарын аянтай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Болдбаяр “ECO” телевизд мэдээлэл өглөө.

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС