ЭМ БИОБЭЛДМЭЛИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

       Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад 01/39, 01/101, 02-01/144, 02-01/145 тоот удирдамжуудын хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судалгаа болон төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийгдэж байна. 
   Шалгалтаар стандартад заагдсан, шаардлагатай өрөө тасалгаагаар хангагдаагүй, эм, эм эмнэлгийн хэрэгслийг хадгалж буй нөхцөлийг хянадаггүй, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх болон өөрийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт хангалтгүй, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах стандарт үйл ажиллагааны заавар, удирдамж боловсруулаагүй, Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмээр үйлчилсэн зэрэг зөрчлүүд илэрч байна. 
     Шалгалтын явцад илэрч байгаа зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 эмийн сангийн үйл ажиллагааг бүхэлд нь, 1 эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчилэн түр хугацаагаар зогсоож, зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтнуудад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэвэр ноогдуулан Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй Виферон эмийг хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, устгах, үнэлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд устгуулахаар шилжүүллээ. Шалгалт үргэлжилж байна.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС